Chapter-26 Нүүрэлдүүл!

2.4K 299 38
                                    

Бид ойролцоогоор арван таван минут өвдөглөн суусны эцэст аав ээж хоёр өрөөнөөсөө гарч ирлээ. Тэдний харц үнэхээр ширүүн байх агаад маргалдсан мэт харагдахад зүрхээр хатгуулаад ирэх нь тэр.

Бэкхён миний гарнаас атгахад би түүн рүү харлаа. Тэр үед ээж хоолойгоо засахад би цочсондоо уруулаа хазчихсан юм. Үнэхээр аймшигтай санагдаж, жижигхэн зүйлд цочиж байна.

Ээж: одоо босоцгоо! Бэкхён чи гэр рүүгээ харь. Бид ярилцаж дуусаагүй байна. Хэжү маргааш өглөө чи хичээлтэй байх аа? Эрт унтвал яасан юм? гэхийг нь сонсоод урам хугарсан байдалтайгаар дээшээ бослоо.

Бэкхён над руу харчхаад тэдэнд бөхийснийхөө дараагаар чимээгүй л гарч одов. Би ээжийгээ хатуу гэдгийг мэдэх ч ийм хатуу байна гэж төсөөлөөгүй билээ. Шийдэмгий байдал минь алга болж гомдож байгаагаа мэдэв.

Би ээж рүү харсангүй. Толгойгоо гудайлган өрөө рүүгээ явах гэснээ доороо зогслоо.

Би: бид танаас гэрлэх зөвшөөрөл авах гээгүй. Зүгээр л үерхэж, нэг нэгнээ таньж мэдэж, илүү ихээр ойлгож хамтдаа хөгжих зөвшөөрөл гуйсан юм. Гэхдээ ээжээ энэ бол миний амьдрал. Би хүссэн бүхнээ хийх насандаа хүрчихсэн. Бас энэ миний эрхийн асуудал гэдгийг та хоёр ойлгоосой гэж хүсэж байна.

Өрөөндөө орсныхоо дараа нүүрээ гараараа дарлаа. Надад үнэхээр хийж чадах юм алга бололтой. Эцэг эхийнхээ урдаас том дуугарахаас өөр хийж чадах зүйл алга. Өөр зүйл бодохыг хүсээгүй тул шуудхан орондоо орлоо. Ах байсан бол би одоо тэврүүлээд хэвтэж байх байсандаа. Жүхёгийг үнэхээр их санаж байна.

...

Шөнө баахан зүүд зүүдлэсний эцэст гар бадайрч өвдөхөд нүдээ нээлээ. Гарынхаа боолтыг солихдоо мартчихсан байна шүү дээ. Цонхныхоо зүг хартал одоо л үүр цайх гэж байгаа бололтой. Нүдээ нухлан угаалгын өрөө рүүгээ оров.

Юу ч бодмооргүй байна. Бодох ёстой бол хэрхэн яаж ямар аргаар буцаад хуучны Хэжү болохоо л бодох хэрэгтэй. Нэг л дүнсгэр юм л болвол уйлчих гээд байгаа болих ёстой.

Шинээр мэдэрсэн хайр, халамж намайг өөрчилж орхижээ.

Өрөөнөөс гарахад аав ээж хоёр аль хэдийнээ явсан байв. Ширээн дээр намайг идээд яваарай гэсэн зурвастай хамт өглөөний хоол үлдээсэн байх агаад би ам хүрэхийг хүссэнгүй. Угаас бид дайн зарлачихсан байгаа. Би энэ дайнд ялахын тулд илүү хичээж бас хатуу чанга шийдэмгий байх хэрэгтэй.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now