Chapter-16 Сайхан амраарай

2.8K 275 8
                                    

Өвлийн амралт эхлээд уг нь их сайхан л байна даанч Бэкхёнтай уулзаж чадахгүй байгаа болохоор бүр бачуураад байгаа. Цалинтай дадлага хийж байгаа учраас тэр өдөртөө их завгүй. Тэгээд орой нь баахан ярьж байгаад нэг л мэдэхэд хоёулаа утасныхаа хоёр талд унтчихсан байдаг. Өглөө нь нэг нь сэрээд утсаа тасална. Санаад байгаа ч уулзаж чадахгүй болохоор уурлаад хашхирмаар ч юм шиг. Өнөөдөр ч гэсэн урьдын адилаар Бэкхёны ажлыг дуусахыг хүлээж байгаад залгахаар шийдэн орон дээрээ хэвтэж байтал ашгүй тэр өөрөө түрүүлээд залгачихлаа.

Би: байна уу?

Бэкхён: babygirl! Өнөөдөр юу хийв дээ?

Би: чамайг хүлээлээ. Арай гэж амралтаа эхлүүлсэн байтал одоо хурдхан амралтаа дуусгамаар байна. Би чамайг санаад байна, Бён гуай.

Бэкхён: би мөнгөтэй болчихвол чамд гоё юм авч өгнө өө. Зайрмаг бас амттай хоол идмээргүй байна уу?

Би: үгүй ээ, надад наадуул чинь хэрэггүй, чи л хэрэгтэй байна хэмээн уйлагнав.

Бэкхён: ахх, тэгвэл би нисээд очих уу?

Би: нээрэн үү? Хурдан хүрээд ир.

Бэкхён: очмоор байгаа ч би өнөөдөр шөнийн ээлжтэй, уучлаарай. Маргааш уулзах уу?

Би: үгүй ээ, тэгвэл ажлаа хий дээ. Би унтлаа гээд Бэкхёныг хариу хэлэхээс өмнө утсаа таслаад орныхоо хөл рүү шидчихэв.

Муу тэнэг гахай. Хүн санаад байна гээд байхад надаас илүү мөнгө олох чухал байна гэнэ ээ? Тэгвэл тэр мөнгөтэйгөө гэрлээрэй. Арай гэж эхнийхээ семестрийг дуусгаад одоо л нэг юм Бэкхёнтай хамт байх нь гэж бодтол өөдөөс дадлага хийнэ, ойрдоо уулзаж чадахгүй байх гэдэг юм даа. Гахх, би Бэкхёны эхнэр болно гэж мөрөөдсөн мөрөөдлөө хаялаа.

Хөнжилдөө ороод хорвоогийн өнгөтэй өөдтэй, гэрэл гэгээтэй бүхнийг бодон хэвтэж байсан ч уур хүрээд ер болсонгүй. Түүний дадлага хийж байгаа газар нь их нэр хүндтэй хүмүүс орж ирдэг газар. Тэр ч утгаараа их царайлаг хүмүүс, хөөрхөн бүсгүйчүүл орж ирж таараа. Түүний ажилдаа дуртай байгаа шалтгаан хөөрхөн бүсгүйчүүд их орж ирдэг болохоор ч юм билүү хэн мэдэх вэ дээ тэ? Ер нь шал сонин санагдчихлаа.

Хөөе Нам Хэжү боль! Хардах гэдэг өвчин шүү. Зүгээр байгаа найз залуугаа шал хэрэггүй хөөрхөн бүсгүйчүүдтэй хардаад л чи яг галзуурч байгаа юм байна л даа. Эмнэлэг ордог юм уу яадаг юм. Дандаа тэнэг юм ургуулж бодоод тэгээд стресстэж байх юм. Эмэгтэй хүн ер нь их сонин юм аа тэ? Шал тэнэг юм бодож олчхоод тэрэндээ итгээд өөрийгөө зовоогоод дараа нь инээж минээгээд ч байх шиг. Шал өвчтэй юм бэ?

 Teen Dating | completedWhere stories live. Discover now