Chapter-18 Би чамайг санана даа

2.4K 299 20
                                    

Baekhyun's P.O.V

Нэг л мэдэхэд миний явах өдөр өдөр болчихсон байх нь тэр. Бяцхан охиноосоо салахыг хүсэхгүй байгаа ч ганцхан жил тэсчихвэл бүхий л амьдралдаа хамт байх боломж нээгдэнэ шүү дээ. Анхандаа би түүнд ингэтлээ их уусчихна гэж мэдээгүй юм. Тэр үлдсэн арван дөрвөн хоногт эрс өөрчлөгдөн миний хэзээ ч харж байгаагүй зан чанар, үйл хөдлөлийг надад харуулсан.

Тэр өөрийнхөө дургүй байгаа зүйлдээ их өөрөөр ханддаг.Жижигхэн зүйлийг дэвэргэж, их хичээл зүтгэл гаргана. Бүхнийг өөрийн дураар шийдэх гэж хичээнэ. Би түүнийг ийм зантай гэж мэдээгүй байсан болохоор анхандаа гайхаж бас уур хүрч байлаа. Харин энийг Сэүн надад хэлээд битгий уурлаарай гэж захьсан.

Нэгдүгээрт: Тэр надад байнга юм шилж сонгож өгнө.

Бид хамтдаа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байсан юм. Би Хэжүгийн хажууд скитээр гулган явж байсан ч би чулууг харалгүй бүдэрч унахаа шахахад тэр над руу аймар хараад миний гарнаас скитийг булаагаад авчихсан.

Хэжү: чи гэмтэх шахлаа. Энэ чамд тохирохгүй эд байна.

Би: Х-Хэжү наадах чинь...гэж хэлж дуусаагүй байтал миний скитийг ойр байсан хогийн сав руу шидэж орхисон.

Хэжү: иймэрхүү юм хийж өөрийгөө гэмтээхээ боль. Чи гэмтчихвэл хэмхэрэх байлгүй. Одоо дагаад яв. Хоолоо идэцгээе хэмээн их л ширүүн хэлсэнд би дэмий л хогийн сав руу орсон скит рүүгээ харан Хэжүгийн араас дагалдлаа.

Хоёрдугаарт: Хөндий болж эхлэнэ. Намайг байхгүй ер нь хэзээ ч оршиж байгаагүй мэт аашилна.

Залуустай цуг хооллож байхад тэр надаас бусдад нь баахан мах тавган дээр нь бөөгнүүлж тавьсан. Бүгд гайхан харж байсан ч би Хэжүг чимээгүй л ширтэж байлаа. Тэгээд Жүхён эгчтэй хамтдаа далайн хоолоо шарахаар бэлтгэж байхдаа амандаа миний дургүй дууг аялаж бас миний дургүй өргөст хэмхийг идэж байлаа.

Сэүн над руу ойртоод: хөндий зан нь эхэлчихэж. Би Хэжүгийн ийм байхыг хамгийн сүүлд дунд сургуульд харсан. Тэр ахыгаа явахад ч үүнийгээ харуулаагүй үнэхээр таныг явахад их дургүй байгаа бололтой.

Би санаа алдаад: тэгээд яана гэж? Хэнд ч ийм боломж олдож байгаагүй байхад би зүгээр л Хэжүг дургүй байна гээд больчих хэрэг үү? Хэжү бодсон ч тэр бидэнд хол байх ганц нэг тохиолдол гарч байх хэрэгтэй. Чи битгий тоо, энэ бол бидний асуудал.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now