Chapter-13 Солонгос кино юу энэ одоо?

3K 275 18
                                    

Ингээд арван найм хүрлээ гэсэн чинь өөрийгөө нээх хөгшин болоод байгаагаар мэдрээд байх юм. Миний өсвөр насны хамгийн сүүлийн жил болохоор тэр юм болов уу? Ямар ч байсан арван найм хүрэхээсээ өмнө царайлаг найз залуутай болчихсон болохоор сэтгэгдэл сайхан л байна. Төрсөн өдрийг маань нэжгэр тэмдэглэж өгсөн аав ээж, миний царайлаг найз залуу, баахан ах нар болон ганц хайртай эгч Жүхёндоо талархмуй кк. Төрсөн өдрөө нэг бүрчлэн ярьж өгмөөр байвч ярихад үнэхээр хэцүү юмнууд болсон л доо. Зах зухаас нь ганц нэгийг хэлэхэд Жүнмён ах, Минсок ах хоёр Жүхён эгчийн хийсэн том тортыг барьж би барьж явна гэж булаацалдаж байгаад газарт нялга авсан.

Жүхён эгч шал руу унасан, шөнөжин хийсэн өнөөх сайхан амьтан руугаа харж харж нүд нь нулимсаар дүүрч уйлаад би бас идэж чадаагүйдээ уйлаад, Бэкхён намайг уйлууллаа гээд тэр хоёрыг загнаж, Чанёол гаднаас орж ирээд бидний уйлах дуунаар гүйж ирж байгаад нөгөө газарт нялгадсан тортон дээрээ ариун цагаан өгзгөөрөө гулсаад шалаар нэг Чанёолон торт болсон л доо. Би бодохдоо Чанёолыг албаар гулсаад ороод ирлээ гэсэн чинь Каин идсэн бананы хальсанд халтирчихсан байсан. Чанёол далжигар болохоор ингэж бодогдож байгаа шт. Хохинь ээ хохино болж муу дэлдэн Чанёол.

Төрсөн өдрийн маань томоохон бэлэг Чанёолын өмдтэй хамт хогийн сав руу орж, Жүнмён, Минсок хоёр дахиад шинэ тортонд явж, давхар Жүхён эгчийн гомдлыг тайлах болсон доо хөөрхийс. Би байсан бол шарлаад юу ч үгүй шулах байсан юм. Үнэтэй гутал авахуулах биш машин авч өг гэж дайрах байлаа.

Бэкхён бид хоёр хоолоо барьсаар нөгөө хэдийн ширээнд очиж суухад Сэүн арай гэж найрсан охиноо бараг хооллоод байгаа ч юм шиг ганц ширхэг будаа үлээчихсэн сууж байлаа. Би инээх гэж байснаа хүчээр инээхээ болив. Зайлуул миний муу найз арай гэж том хөхтэй найз охинтой болж ганц ширхэг будаа үлээж хооллож байгааг нь өндрөөр үнэлэх хэрэгтэй.

Бэкхён: удахгүй шинэ жил болох гэж байна шт. Жил болгон хийдэг юмаа хийх юм уу?

Лэе: мэдэхгүй ээ, манай өгзгөөрөө гулсагч Чанёол энэ жил зохион байгуулах юм гэсэн. Жүнмён хён энэ удаа жаахан өөр юм хийе гэсэн л олигтой санаа байхгүй байна гэж байна билээ гээд мөрөө хавчаад Сэүн рүү хараад толгойгоо хэд хэд сэгсэрнэ.

Сэүн: байнга л цанын бааз, хэн нэгнийх нь зуслангийн байшин бла бла гээд улиг болсон газраар явдаг. Энэ жил арай гоё сонирхолтой газар руу яваад, сонин содон юм үзэж хараад нүдээ баясгая л даа гэснээ өнөө охиныхоо хөх рүү харчхаад, малийх нь тэр.

 Teen Dating | completedKde žijí příběhy. Začni objevovat