Chapter-39 Миний хүүхэд

2.2K 275 15
                                    

Би: та хэлсэндээ нэг ч удаа хүрсэнгүй! Та амралт болгоноороо ирж байна гэж хэлсэн биз дээ?

Жүхёг ахын харц зөөлхөн байв. Намайг ийн түүнд гомдоллож байх зуур Жүхёг ах над руу тайван ширтсээр л байлаа.

Би: яав? Юундаа хараад байгаа юм айн?

Жүхёг: дүүгээ харж болохгүй юм уу? Ах нь ч гэсэн очмоор л байна. Одоо төгсөх гээд бүр завгүй байхад чи ядаж намайг ойлго л доо.

Би: ядаж ганц удаа ирчихсэн бол би ингэж уурлахгүй шүү дээ хэмээгээд хошуугаа унжуулав.

Жүхёг: нөхөртэй болж байж битгий эрхлээд бай! Эрх гэдэг нь.

Би: та танилцахгүй юм уу?

Жүхёг: үгүй ээ. Царай царайгаа харж байгаад нэрээ мэдэлцэх болохоор тэр хүртэл би танай нөхрийн царайг ч харахгүй. Одоо унт аа. Орой болж байгаа биз дээ? Ах нь хичээлээ хийлээ гэж хэлчхээд агаарын үнсэлт явуулав.

Би инээгээд: ах аа, би таныг зөндөө их санаж байгаа шүү за юу. Хурдан ирээрэй

Жүхёг: хурдан очих эсэхээ бодно оо. Чи миний мөнгийг юу ч үгүй шавхчихна гэчхээд дүрст дуудлага тасрав.

Ахын хэлдэг ч үнэн л дээ.

Ахтай ярьсан болохоор сэтгэл санаа арай дээрдэв. Унтлагын өрөөнөөсөө гараад Бэкхёныг хайж баахан өрөөнүүдээрээ тэнэлээ. Эмнэлэгээс гараад удаагүй байгаа ч тэр ажлаа хийнэ гээд их завгүй байгаа. Би ч гэсэн жинхнээсээ "гэрийн эзэгтэй" болсон.

Бэкхёны ажлын өрөө рүү нэг шагайчхаад өлмий дээрээ зөөлөн алхаад ширээнийх нь дэргэл очтол тэр ажил хийх биш харин видео тоглоом тоглож байх нь тэр. Том чихэвч зүүчихсэн анхааралтай нь аргагүй тоглож байв.

Би хөмсгөө өргөөд үнэхээр аятайхан бодол толгойд минь зурсхийгээд ороод ирлээ. Бэкхён-а, чи намайг тоохгүй байна гэнэ ээ. За яахав, одоо тооно оо.

Бэкхёнд юу ч хэлэхгүйгээр өвөр дээр гарч суугаад хүзүүгээр нь гараа оруулан тэвэрлээ.

Бэкхён: яасан бэ, bae?

Би: хамт тоглох хэрэгтэй гэж бодоод ороод ирлээ гэхэд Бэкхён хөхөрсөөр толгой дохилоо.

Бэкхён хэсэг хугацаанд чимээгүй л тоглоомоо тоглож байсан бол би үсээр нь оролдоод тухтай байрлалд сууж байв.

Бэкхён: удахгүй цаанаас нэг хүн ирэх бололтой. Хөлийн чимээ сонсогдоод байна. Байшингаас буу аваад, чикендэх хэрэгтэй шүү, залуусаа! гэж хэлээд миний хүзүүн дээр үнсэв.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now