Chapter-24 Надад чиний хайр хэрэггүй!

2.5K 291 43
                                    

Baekhyun's P.O.V

Нэг л мэдэхэд би Хэжүгийн дэргэд байх эрхгүй хүн болчихсон байлаа. Тэр надаас залхах ёстой. Би түүний нүдэнд өөрийг нь хайрлахаа больчихсон мэт харагдах хэрэгтэй болчихсон юм. Би хүсээгүй шүү дээ. Түүнээсээ холдохыг хүсээгүй.

Сэүн намайг хичээлийн танхим руу явж байхад дуудав. Би эргэж хараад түүний хэзээ ирснийг асуухад Сэүн надаас шууд л яагаад Хэжүгээс салсныг асуух аж.

Би жуумалзаад: залхчихсан юм. Чи намайг мэднэ биз дээ? Би Хэжүтэй хэтэрхий удаан хамт байлаа. Өмнөх шигээ охидтой зугаацмаар байна гэж хэлэв.

Энэ худлаа. Би хэзээ ч түүнээсээ залхахгүй.

Сэүн: та ингэх байсан юм бол анхнаасаа миний найзаар тоглох хэрэггүй байсан юм. Яагаад? Юу ч мэдэхгүй цагаахан охин шүү дээ.

Би: тэгээд л юу ч мэдэхгүй болохоор нь залхсан гэж байна. Зүгээр л Хэжүг тийм болохоор зугаацаж байлаа. Үнэхээр ядаргаатай байсан шүү гэж хэлчхээд үсээ хойш нь илээд дараа нь уруулаа зуув.

Сэүн: Хён, би таныг ийм новш болчихно гэж бодсонгүй. Үнэхээр их дургүй хүрч байна. Яаж ингэж чадав аа? Би Хэжүд сайн хэр нь ээ Хэжүгийн танд сайн болж байгааг мэдээд зай тавьж өгсөн байхад яагаад сэтгэлээсээ хайрласангүй вэ? Урам хугарч байна хэмээн намайг жигшсэн хоолойгоор өгүүлэхэд би зүгээр л нүдээ анив.

Миний бяцхан охин үргэлж бусдын хайрыг татдаг. Сэүн ч гэсэн миний охинд сайн байсан байжээ.

Би нүдээ нээгээд: чи одоо ч гэсэн түүнд сайн уу? гэж асуухад Сэүн инээх нь тэр.

Сэүн: харамсалтай нь үгүй. Би танд түүнийг бүрэн өгчихсөн байсан. Гэтэл та түүнийг хаячихаж. Хэжү бол миний хамгийн хайртай найз. Би таныг Хэжүг гомдоохыг зүгээр хараад сууж чадахгүй байх шүү.

Би мушилзан: яах юм тэгээд? Хэжүг уйтгартай гэж хэлсэн бол чи намайг зодох уу? Ахыгаа юу? Ганц охины төлөө юу? гэхэд Сэүн намайг цохиж орхилоо. Би түүний хүчтэй цохилтонд газар уначихсан юм.

Би түүнд зодуулж байсан ч уур хүрсэнгүй. Харин өөрийнхөө сэтгэл зүрхнээсээ хайрладаг эмэгтэйгээ элдвээр хэлсэндээ өөртөө уур хүрч байлаа. Би бол хараал идсэн хулчгар амьтан! Жижигхэн охиноо хамгаалчихаж чадахгүй хамгийн хөгийн новш.

Сургуулиас гарах гээд зогсож байтал Эригээс зурвас ирэв. Тэр сургуулийн гадаа ирсэн байгаагаа хэлсэн байна. Эри надтай наалдах бүрт дургүй хүрч, бөөлжмөөр санагдах юм. Анхнаасаа надад таалагдаагүй. Эмэгтэй хүний бардам зан, үнэ цэн энэ бүсгүйд байхгүй. Өнөөдөр бас яах гэж ирснийг үнэхээр бүү мэд.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now