Chapter-36 Ханхүү тань болъё.

2.1K 229 32
                                    

Haejoo's P.O.V

Хоёр долоо хоногийн дотор бид шинэ байрандаа нүүж очихоор болов. Бэкхён ажилтай завгүй байсан учраас ээжүүдтэйгээ хамтдаа тавилга сонгож, айл гэрт хэрэгтэй бүхнийг авцгаалаа. Бэкхёны ажлын өрөөний тавилгыг тусад нь орхи гэсний дагуу юу ч авалгүй орхиод бусад бүх өрөөгөө би өөрөө тохижуулав. Бэкхёны багахан тусламж орсон ч бүхэлдээ миний мөрөөдлүүд бодит болсон билээ.

Тавилга ирэх өдөр болж би ах нарыгаа дагуулсаар байр руугаа явлаа. Бидэнтэй хамт Жүхён эгч ирнэ гэж зөрүүдлэсээр байсан тул Жүнмён ах яаж чадахгүй өөрөө толгойгоо эргэтэл загнуулаад цугтаа гарч ирэв. Би тэднийг шоолон, Жүнмён ахыг эхнэртээ базуулсан гэж хэлсээр л байсан юм.

Сэүн: сайхан юм аа. Тусдаа гарцгаагаад л, сайхан биз айн?

Би: үгүй яахав хэмээн үл ялиг инээлээ.

Жүхён эгч өрөө бүрээр орон явсаар эцэст нь бидэн дээр муухай царайлсаар ирэв.

Би: яасан бэ? гэхэд Жүхён эгч гэнэтхэн Жүнмён ахыг цохиод авахад миний нүд гайхсандаа томорч үг хэлэх гэснээ болиод амаа жимийсэн юм.

Жүхён эгч: би ийм гоё том байртай болмоор байна! Хурдан нүүе. Хурдхан нүүмээр байна гэх нь тэр.

Энэ гэр бүлийн хэрүүл хамаагүй гэж бодсоор утсаа авлаа. Тавилга ирсэн гэж залгасан болохоор давхар, тоотоо хэлээд тэднийг оруулж өгөхийг хүсэв.

Минсок ах бээлийгээ өмсөн: за залуусаа, угсрах ажиллагаа эхэллээ гэж хэлээд үсээ янзтай гэгч нь гараараа хойшлуулахад би инээж байв.

Удсан ч үгүй хонх дуугарч Лэе ах онгойлгохоор явлаа. Сэтгэл хөөрөөд баахан хүмүүс энэ том хайрцагтай зүйлсийг оруулж ирж байгааг хараад үнэхээр найз залуутайгаа хамт амьдрах гэж байгаа гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй болсон юм.

Өнөө хүмүүс авсан тавилга бүрийг оруулж ирэн тавьж байгааг харсан ах нар олныг нь гайхан зогсоцгоож байх нь тэр.

Каи: эднийг хэзээ угсарч байрлуулж дуусах юм бэ? хэмээн залхуурсан янзтай хэлэхэд бусад нь аль хэзээний залхуураад эхэлчихсэн байв.

Чанёол: хэрэггүй ирлээ. Бэкхён гэрийн эзэн юм байж биднийг зарж байдаг. Дууд! Хурдан ир гэж хэл!

Би: манай хүн ажлаа хийж байгаа. Тийм болохоор та нараас өөр итгэх хүн байхгүй юм чинь гуйж байхад тусла л даа. Орой би хоол хийж өгөх болохоор хэдүүлээ хурдхан дуусгачихъя тэгэх үү? гэж гуйн хэлэхэд Сэүн гүн санаа алдсанаа хамгийн ойр байсан хайрцагтайг нь задлав.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now