Chapter-14 Чи миний зул сарын бэлэг

3K 291 25
                                    

Уг нь би анх удаагаа найз залуутайгаа баяр тэмдэглэх гээд хөөрөх ёстой байтал ичээд байх юм. Тэгээд бас аав ээж хоёр намайг найз залуутай болчиж гэж шоолоод бүр ичээд арай л гэж гэрээсээ гарч ирлээ шүү дээ. Тэр хоёр одоо өөрсдөө үерхэж байгаагүй юм шиг хүн шоолоод, хатгаж матгаад, ахад хэлнэ энэ тэр гээд бөөн юм болж байж гарч ирлээ. Гэхдээ би Бэкхёны нэрийг хэлээгүй л дээ. Аав ажлаараа далимдуулаад олчихож магадгүй гэж бодоод зориуд хэлээгүй.

Ахыг явснаас хойш би гэртээ үргэлж хоол хийдэг болсон. Аав ээж маань орой ирэхдээ халуун хоол цайтай суугаад хүлээж байхад их баярладаг болохоор би аав ээжийнхээ инээгээд миний хийсэн хоолыг идэж байгааг нь харах дуртай. Тэгээд өнөөдөр Бэкхёныг сургууль дээр байгааг далимдуулаад гэрт нь нууцаар ирж, жаахан юм бэлдэж байгаад гэртээ ирэхээр нь гэнэтийн бэлэг барих санаатай. Түүнийг миний хоолонд дурлана гэж найдаж байна шүү кк.

Бэкхён өглөө эрт явсан болохоор би өдөрхөн тийшээ ирсэн юм. Хоолныхоо материалыг бэлдэж тавьчхаад, шөл буцалж байх хооронд өрөөнүүдээр нь явж үзэв. Эхний өрөө нь Бэкхёны унтлагын өрөө байсан ба бүх зүйлс нь эмх цэгцтэй байлаа. Өмнө нь ирэхэд дэлбэлчихсэн байсан. Орны хажуугийн шүүгээн дээр бидний авахуулсан баахан зурагнууд байхыг хараад бүгдийг нь нэг бүрчлэн үзэв. Тэгээд цаад өрөө нь угаалгын өрөө байх агаад баахан эрэгтэй хүний зүйлсээр дүүрэн байлаа.

Унтлагын өрөөнөөс гараад дахиад нэг өрөө байсан нь Бэкхёны хувцасны өрөө байсан юм. Оров уу үгүй юу миний хамгийн дуртай хэсэг болох үнэртэй ус, цаг, чимэглэлүүдийн хэсэг угтахад би үнэртэний үнэрийг үнэртсээр байлаа. Яагаад ч юм би эрэгтэй үнэртэй усанд маш их дуртай. Үнэртэн түрхсэн эрэгтэй хүнд ч гэсэн үнэхээр дуртай. Тамхинаас илүү сайхан үнэртэй ус үнэртүүлсэн залуус надад маш их таалагддаг юм. Бэкхён ч гэсэн тэдний нэг шүү дээ. Магадгүй тэгээд л би түүнд татагдсан байлгүй.

Шөл буцлаж байх хооронд би гэрээсээ авчирсан, хөргөгчинд байсан хачирнуудыг бүгдийг нь янзлаж, үлдсэнийг нь тавганд хийн ширээн дээр тавилаа. Хоолоо амсаад дутуу зүйлсийг нь хийгээд зогсож байтал гэнэтхэн бэлхүүсээр гар орж ирэхэд би золтой нь халбагаар нүүрэн дундуур нь хусчихсангүй.

Би: бурхан минь, би үнэхээр их цочлоо.

Бэкхён: чи надад ирнэ гэж хэлээгүй болохоор нэг хүн айл андуураад орж ирээд хоол хийж байгаа юм байх гэж бодлоо. Миний охин хоол хийж чаддаг байсан юм уу? хэмээн өхөөрдөм хоолойгоор хэлээд хацар дээр үнсэх аж.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now