Chapter-35 Би тусдаа гарлаа.

2.2K 259 21
                                    

Baekhyun's P.O.V

Хэжү: наран талдаа олон цонхтой өөр байр байгаа юу? хэмээн байр танилцуулж яваа эмэгтэйд ийн хэлэв.

Би хана налан түүнийг ажиглаж байлаа. Тэр өнөөдөр үсээ задгайлан сул тавьж, нүүрээ будсан байв. Түрхсэн сүрчиг нь уулзсанаас хойш хамарт ширгэн, хол байсан ч үргэлжид үнэртэнэ гэлтэй.

Би: babe, давгүй байр байна шүү дээ. Надад таалагдаж байна гэж таазнаас шал хүртэлх том бүхэл том цонхыг нь харан хэлэв.

Хэжү: харин л дээ.

Тэр үүнд үнэхээр нухацтай хандаж байлаа. Өөрийнхөө хүссэнээр гэрээ тохижуулна гэсэн болохоор чимээгүй л түүнийг дагаж яваа ч гэсэн зарим үед эмэгтэй хүнийхээ зангаар хөдөлчих гээд байна. Зарим зүйлийг нь сайн судла гэж түрүүн нухацтай нь аргагүй хэлсэн болохоор Хэжү ойлгож бүр зүйлсийг нарийн асууж байгаа нь энэ юм.

Бид бодож байгаад хариу өгье гэх шийдэлд хүрч өдрийн хоолоо идэхээр зоогийн газарт орж ирэв.

Хэжү: сам хорхойтой пастанаас авья. Дессерт авч болох уу? Тэгвэл гүзээлзгэнэтэй зайрмаг гэж хэлэн зөөгчид захиалгаа өгөв.

Би: үхрийн махан стейк. Болгож шараарай.

Зөөгч бидний захиалгыг авч явсны дараа Хэжү суудал дээрээ тогтож чадахгүй баярлаад л байв. Хөөрхөнтөж өгөх юм аа.

Би: яасан бэ? Тэгэж их баярлаад байгаа юм уу? гэхэд Хэжү толгойгоо хурдан хурдан дохиж би дахиад л түүнийг харан инээмсэглэлээ.

Хэжү: хурдхан хоолоо идчхээд байраа сонгоцгооё. Хэрвээ чи хүсэж байгаа бол түрүүний байрыг сонгосон ч болох юм. Бас би хэдэн юм бодсон. Их том цонхтой болохоор нэлэнхүйд нь урт хөшиг хийлгэж болно. Цагаан болон цэнхэр өнгөний
уусгалттайгаар хэмээн баахан юм ярьж төлөвлөж байв.

Би түүний ярьж байгааг чимээгүйхэн сонсоод, тухтай байрлалд Хэжүг ширтэж байсан юм. Тэр дэндүү их баяртай байна. Энэ л миний хамгийн том зорилго юм шүү дээ. Өөрийн хайртай эмэгтэйг хамгийн жаргалтай нэгэн болгох.

Тэр аз жаргалтай болох үед миний сэтгэл ханана.

Бид хоолоо идэн, Хэжү энэ бүх хугацаанд байнга инээмсэглэнэ. Хоолны амттайг гайхаж хэд хэдэн удаа баярласнаа хэлэх ажээ.

Би: сайн идээрэй.

Хэжү: за хэмээгээд хөөрхөн инээхэд би түүнийг даган инээгээд уруулан дээрх соусыг арчиж өглөө.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now