Chapter-28 Үргэлж арыг чинь даана.

2.6K 296 37
                                    

Бэкхён: baby, чи яг л чихэр шиг амтагдаж байна.

Би: балайраад бай! гэсээр түүнийг өөрөөсөө холдуулан цааш нь түлхлээ.

Бэкхён: тоглож байгаа байлгүй дээ, би чамайг өдөржин саналаа.

Би: би чамайг санаагүй ээ. Тиймээс одоо түр чимээгүй байж болох уу?

Бэкхён: би чамд гомдлоо гэж хэлэн тэр цаад өрөө рүүгээ яваад орхичхов.

Гомдлоо гээд яахав дээ. Нэг л мэдэхэд жилийн эцсийн шалгалт хаяанд тулчихсан байхад би юу ч хийгээгүй байсан болохоор их завгүй байна. Бэкхён аль хэдийнээ дипломоо хамгаалаад зав чөлөө ихтэй байгаа. Ажилд орох гэж байсан компани нь урьсан болохоор өөр илүү зүйл ч хийх хэрэггүй шүү дээ. Үнэндээ Бэкхёноос өөр завтай хүн алга. Зав нь ихдээд байгаа хүнийг Лэе ахын ажил руу хөөж явуулаад шал угаалгадаг юм билүү?

Бэкхён: ХАЙР АА? ӨЛСӨӨД БАЙНА АА.

Би нүдээ эргэлдүүлэн: тэгээд хөргөгчнөөсөө юм аваад идээч дээ гэж хэлэв.

Бэкхён: ямар өөдгүй найз охин бэ? Хүн өлсөөд байна гээд байхад хэмээн хажуугаар муухай харсаар өнгөрөхөд нь би толгойгоо сэгсрэн хичээлдээ анхаарлаа хандуулахаар хичээж байлаа.

Мэдэхгүй, ойлгоогүй сэдвүүдээ тэнхимийнхээ хэдэн гайгүй охидоос асуугаад ойлгоод хийж байтал гал тогоонд баахан юм шидлэн, амандаа үглэж байгаа найз залуу руугаа хараагаа шилжүүлэв. Тэрээр бүх тогоо шанага, халбага сэрээгээ тачигнуулан өлсөөд байна гээд байхад гээд л амандаа үглэж гарч байлаа.

Бэкхён: ийм найз охин гэж хаа байсан юм? Ганц гоймон чанаад өгөхөд үсрээд 30 минут л болно шт. Хэн хичээлээ хийхгүй надтай нялуур гэсэн юм айн? Ер нь энэ охин надтай суугаагүй байхдаа ингэж дээрэлхэж байгаа юм чинь суусныхаа дараа бүр хяргах юм байна л даа. Эрх мэдлээ олж авахгүй бол бүр хяргуулах шинжтэй!

Сонсоод байсан чинь бүр юу вэ? Би одоо дарамтлаад, атгандаа оруулчихсан гэж байгаа юм шиг байна. Атганд орно гэхээр яадгийг чамд үзүүлээд өгье, Бён гуай!

Би хичээлээ эмхлэн ширээгээ цэгцлэнгээ: наад бувтнаад байгаа үгнүүдээ нүүрэн дээр ирээд хэлчихээч хө?

Бэкхён ширэв татан: засс чамтай юм ярихгүй ээ.

Би чимээгүйхэн түүний хажууд очиж зогсоход Бэкхён намайг хараагүй царайлах агаад хөргөгч онгойлгох гэж байхад нь хөргөгчний хаалгыг хүчтэй гэгч нь хаав. Тэгээд Бэкхёныг хүчтэйхэн татаад урдаа гарган зогсоосныхоо дараа чихнийх нь хажууд гараа тавилаа. Нүүр рүү нь ойртож, уруулыг нь ширтэх тэр агшинд өөрөөсөө өндөр түүнийг ингэж зогсоосондоо бага зэрэг ичих нь тэр.

 Teen Dating | completedWo Geschichten leben. Entdecke jetzt