Chapter-34 Миний хайр Кёни

2.3K 250 49
                                    

Хэдэн сарын дараа

Нэг л мэдэхэд дахин нэг хавартай золгож би эмнэлэгт дадлага хийж эхлэв. Эхний долоо хоног хөлийнхөө шөрмөсийг таттал ийш тийшээ гүйж, сувилагчид хүртэл намайг ийш тийшээ зарж байлаа. Дараагийн долоо хоног нь дасч эхлэн өвчтөнүүдтэй харилцаж эхэллээ. Намайг хариуцаж буй эмч үнэхээр алдартай хүн байх агаад намайг захиргаадах биш харин ч бүх зүйлийг зааж өгнө.

Бэкхён бид хоёр энэ долоо хоногт уулзаж чадаагүй. Бэкхён саяхан компанидаа 60 тэрбумын үнэд хүрэх төсөл боловсруулж томоохон хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт татаж авсан. Төсөл дээрээ өөрөө тулж ажлаад их завгүй яваа. Би ч гэсэн эмнэлэгээс гарах ч завгүй байгаа болохоор хааяа л нэг утсаар ярьдаг болсон.

Би Бэкхёныг санаад байсан болохоор утсаа ширтэн найз залуугийнхаа зургийг харж суулаа. Туслах эмч И надад хоол дөхүүлж өгөхөд би баярласнаа илэрхийлээд савныхаа тагийг авав.

И эмч инээгээд: чи завтай үедээ байнга л утсаа ширтчих юм аа хэмээхэд би хөнгөн санаа алдлаа.

Би: найз залуугаа санаж үхлээ!

И эмч чангаар инээгээд: юу вэ? Чи дөнгөж хорин нэгтэй биз дээ? Бүр найз залуутай юм уу?

Би: байгаа. Том компанид ахлах менежер хийдэг юм. Ойрд уулзаагүй болохоор санаад байна гээд бүр гунигтай царай гаргаад хоолоо идэж эхлэв.

И эмч намайг эмч дээр хуваарилагдсанаас хойш байнга надад тусладаг. Эмчтэй их адилхан.

И эмч: ажил хийдэг гэхээр чамаас хөгшин юм уу? Ахлах менежер гэнэ ээ? Магадгүй 40 гарсан хүн бололтой тийм үү? Болохгүй шүү. Хэжү, наад хүн чинь чамд арай л ахдах юм байна шүү дээ.

Би хэсэг чимээгүй сууж байгаад хачин
гэгч нь инээлээ.

Би: ах аа, манай найз залуу энэ жил 24 нас хүрнэ. Залуудаа их амжилттай яваа хүн юм шүү. Та одоо 28 настай гэсэн биз дээ. Танаас дөрвөн насаар дүү.

Бид ийн ярилцаж байтал өвчтөний өрөөнөөс дохиолол асч бид гүйхээрээ 104 дүгээр өрөөнд оров. Өвчтөний зүрхний хэм алдагдаж, И эмч эхлээд түүний дэрийг толгойноос нь аваад профессорыг хүлээн зогсож байтал харин ч хурдан Пак профессор хүрээд ирлээ.

Пак профессор: Хэжү, сайн хараарай. Энэ өвчтөн саяхан мэс засалд орсон. Зүрхний хэм алдагдаж байна гэвэл маш олон төрлийн шалтгаантай гэж хэлээд түүнийг аврахаар миний урдуур ороод зүрхний иллэг болон хиймэл амьсгаа хийснээр зүрхний хэм тогтворжиж эхэллээ.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now