Chapter-25 Биднийг зөвшөөрөөч

2.5K 308 31
                                    

Haejoo's P.O.V

Усанд орчхоод гарч ирээд сууж байв. Үсээ хаттал нь арчсаныхаа дараа толь руугаа харсан чигээр хөшчихсөн байж байтал өрөөний хаалга онгойн ээж орж ирлээ. Тэрээр миний өмнө laptop тавихад би ахыгаа олж харсан юм.

Би: ах аа...

Жүхёг: Хэжү, чиний царай авах юмгүй байна. Чи яагаа вэ? Миний дүү ийм хүн биш шүү дээ гэхэд нь би хүчээр инээмсэглэв.

Би: би зүгээр ээ, харин та ямархуу байна? Таны амралт хэзээ билээ? Ирэх болж байна уу?

Жүхёг: ах нь энэ амралтаар очиж чадахгүй болчихсон. Уучлаарай, дараагийн амралт дээр ах нь яг очно оо гэхийг сонсоод бүр гуниглаад эхлэх нь тэр.

Би: за биеэ бодоорой ах аа, надад битгий санаа зов. Баяртай, дараа яръя гээд шууд дуудлагаа таслалаа.

Ээжид laptop-ийг нь аваачиж өгчхөөд буцан өрөөндөө орж ирэв. Хана налан суугаад дахиад л нэг зүгтээ гөлрөөд эхэллээ. Би уг нь хичээл, бие даалтуудаа хийх ёстой. Гэхдээ надад өөр юм хийх хүсэл огтхон ч төрөхгүй байна. Хэдэн өдрийн өмнө болсон явдал, тэрнээс хойш Бэкхён сургууль дээр харагдаагүй. Сэүн намайг тайвшруулах гэж хичээж байгаа ч би өмнөх шигээ болохгүй юм шиг байна.

Нэг мэдэхэд хумсаа гарынхаа алганд шигтгэчихсэн байлаа. Хумс арьсыг цоо нэвтлээд цус гарч байхад өвчнийг мэдрээд өөрийн эрхгүй уйлж орхив. Нулимс минь далай мэт урсах мөчид би үнэхээр их өөрийгөө өрөвдөнө. Би яагаад ийм болчихов оо? Би хэзээ ч ингэж их уйлж байгаагүй шүү дээ.

Би: зүгээр л нэг шарх. Зүгээр л цус урсаж байна шүү дээ. Битгий ийм сул дорой бай. Уйлаад байгаа болохоор чамайг сул дорой байдал ангуучилж байна хэмээн өөртөө хэлээд ариун цэврийн өрөө рүүгээ оров. Тэнд би өөрийнхөө төрхийг хараад хацартаа тогтож үлдсэн нулимсаа нөгөө гараараа арчаад шархалсан гараа хүйтэн усанд дүрлээ.

Тэгээд шархны тос түрхээд цагаан бинтээр боож, шүүгээнээсээ Бэкхёны надад өгч байсан hoodie-г гаргаж ирэн хэсэг харсныхаа дараа өмсөв. Ширээн дээрээс утсаа шүүрч авчхаад өрөөнөөсөө гарлаа. Шатны урд аавтай таарсан ч аав надад юу ч хэлэлгүй зөрөхөд нь би чимээгүйхэн кетээ углаад гэрээс сэмээрхэн гарав.

Салхи ихтэй байсны дээр ус үнэртэх үед бороо орох гэж байгааг мэдэв. Бороо гунигтай үед сайхан даа, тийм ээ? Надтай адилхан гуниглаж байгаа мэт санагддаг юм.

Юүдэнгээ өмсөөд гараа халаасандаа хийн алхана. Бороо зөөлөн шиврэх мөчид би тэнгэр өөд хараад нүдээ анив. Усны үнэрт би хайртай. Бороонд би үнэхээр их хайртай.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now