Chapter-29 Үнсэлтээр шагная

2.3K 317 30
                                    

Хэми: чи одоо миний өмнөөс тэдэнд шанаа өгөх хэрэгтэй!

Би санаа алдан: би чам шиг биш шүү дээ гэхэд Хэми утасны цаанаас муухай харах нь тэр.

Хэми: чи яасан гэж тэдэнд дээрэлхүүлж байх ёстой юм? Ирон сайдын охин гэдэг нь тэндээ л юм байгаа биз! Чи тэгэж яривал алдартай мөрдөгчийн охин юм шүү. Харамсалтай нь би тэнд байхгүй ч гэсэн Сэүнээс бүхнийг олоод мэдчих болохоор жаахан зоригтой бай! Би ойрын хэдэн жилдээ тэдэнтэй уулзахгүй болохоор л ингээд байна л даа хэмээв.

Би: ойлголоо.

Хэми над руу чухал хараад: Сэүн бид хоёрыг загнадаг шигээ тэднийг жаахан сургаад өг за юу? Хэдий болтол тэдэнд сул дорой, гэмтэй юм шиг байх юм? Ирон гэж хүүхнийг болгож тавь. Чи ямар найз залууг нь жинхэнээсээ булаачихсан биш.

Би: заа даа за. Хичээлээ хий. Таслалаа гэхэд Хэми инээсээр над руу агаарын үнсэлт явуулав.

Хэми: би чамайгаа зөндөө их санаж байна шүү. Сайхан амраарай гээд видео дуудлагаа таслалаа.

Маргааш өмсөж явахаар бэлдсэн даашинзаа хараад хөнгөхөн санаа алдав. Сэүнтэй хамт байгаа ч гэсэн айгаад байна. Хэми, Бэкхён хоёр л надад зориг урам өгч байна даа.

Утсаа орны хажуугийн шүүгээн дээрээ тавьчхаад дээшээ тааз ширтэн хэвтэж байв. Таазан дээр гэрэлтдэг однуудаа наачихсан болохоор би шөнө бүр харах дуртай. Сэтгэл санаа ч гэсэн сэргээд л явчихдаг юм. Би хэзээ жаахан хүүхэд шиг байх аа болих юм бол доо.

Утсан зурвас ирэв. Унтахаасаа өмнө зурвас бичдэг хүн надад ганцхан бий.

Миний найз залуу.

Bae❤️

Сайхан амраарай, миний бяцхан охин💕

Би инээмсэглэсээр түүний зурваст хариу бичив.

Намайг зүүдлээрэй, царайлаг аа. Эрт унтана шүү.

Хэдхэн секундын дараа дахин зурвас ирж би утсаа тавиад унтахаар нүдээ анилаа.

Author's P.O.V

Хэжүг унтах гэж байгаа энэ мөчид Бэкхён утас руугаа ширтэн сууж байсан юм. Түүний хажууд Сэүн видео тоглоом тоглож, хожигдсоныхоо дараагаар уурлаж байх аж. Бэкхён хачин гэгч нь мушилзсаныхаа дараа Сэүний нурууг хүчтэй цохиход Сэүн Бэкхён руу муухай харах нь тэр.

Бэкхён: чи маргааш тэр муу их зантай амьтныг болгож тавих юм байгаа биз дээ?

Сэүн: хэн? Та хоёртой уулзсан сагсуу новш уу? гэхэд Бэкхён толгой дохив.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now