Chapter-19 Хаягдчихсан

2.4K 308 42
                                    

Sehun's P.O.V

Сайхан амралтын өдөр минь эхэлж, усанд орчхоод гарч ирж байтал гэрийн хаалга дуугарах шиг болов. Өдийд ирэх хүн байхгүй болохоор хар төрж, хажуудаа байсан ваарыг аваад хаалга руу зөөлхөн алхлаа. Тэгтэл харин Хэжү уйлчихсан хаалганы дэргэд зогсож байх нь тэр.

Би: Хэжү?

Тэр миний хажуугаар юу ч хэлэлгүй өнгөрч миний ор руугаа шурган хөнжлөөр нүүрээ бүтээн нөмрөв. Би хөмсгөө зангидсаар гараа элгэндээ тэвэрлээ. Хэжү ойрд нэг л хачин байгаа. Бас яагаад манай гэрт ирснийг ч бүү мэд. Ер нь бол Бэкхён ахыг явснаас хойш тэр Каи бид хоёртой хооллохоо больж, миний дуудлаганд ч хариулахгүй байгаа. Хэжүг Бэкхён ахыг явуулах дургүй байсан гэдгийг мэдэх ч би юу ч хэлээгүй юм. Магадгүй Хэжү Бэкхёныг санаж байгаа байх. Тэр яваад зургаан сар болж байна шүү дээ.

Би нэг санаа алдчхаад орны өнцөгт очин суулаа. Үргэлж инээж, хөөрхөн зүйлс ярьж байдаг сэргэлэн найз маань ингэтлээ өөр болчих юм гэж би хэзээ ч санасангүй. Миний муу хөөрхий найз Бэкхён ахад их хайртай бололтой. Аргадахгүй бол дараа нь Сэүн намайг аргадаагүй энэ тэр гээд бөөн юм болох байлгүй. Араа бодож амьдрахгүй бол Хэжүгийн гарт нэг л өдөр үхэхвий гэхээс хамгийн их айдаг.

Би: миний хөөрхөн найз аа, юу болсон бэ?

Хэжү гэнэтхэн босч ирээд: чи Бэкхёнтой ойрд ярьсан уу?

Би: үгүй ээ, хэдэн өдрийн өмнө нэг ярьсан тэрнээс хойш яриагүй дээ гээд бодсоор тэрэнд хэллээ.

Хэжү хачин инээмсэглээд: тэгвэл би хаягдаж байгаа бололтой. Би Бэкхёнтой өдөр болгон ярьдаг ч ойрын үед тэр надтай ярихгүй эсвэл яриад удаагүй байж шууд л завгүй байна гээд тасалчихдаг болсон.

Би худлаа инээн: за арай ч үгүй байлгүй дээ. Бэкхён ах жаахан шалиг ч гэсэн чамайг бол хэзээ ч хаяж чадахгүй ээ. Тэгээд ч ах завгүй байгаа байлгүй. Яваад хагас жил болсон байхад хэмээн түүний хэлж байгаа зүйлс болон бодож байгааг нь сатааруулах гэж оролдов.

Хэжү: би түрүүнд залгахад эмэгтэй хүн авч байсан. Тэгснээ шууд би Бэкхёнд хайртай, тэр ч бас надад хайртай гэж хэлснээ тасалчихсан. Би хаягдчихсан байгаа биз дээ. Тийм байгаа биз, Сэүн аа?

Би: наадах чинь нэгээс нь салаагүй гэж дахиад нэгтэй үерхэнэ гэж байхгүй дээ. Эсвэл Америк том хөх, өгзөгтэй шаргал үст хүүхэнтэй даабладаад байгаа юм болов уу? гэж юу ч бодолгүй хэлснийхээ дараа би Хэжү рүү сонин хараад хөгийн сул амаа хараалаа.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now