Chapter-7 Уянгалуулж байгаад үерхсэн нь

3.7K 352 23
                                    

Гал тогоонд Бэкхёныг ганцаараа хүлээн суухдаа үнэхээр түүнийг гэсэн сэтгэлтэй болсоноо ойлгов. Халуун шоколад уух гэж бэлдсэн ч одоо нэгэнт хөрсөн байх нь тэр.Тэгээд цаг руу хартал шөнийн нэг цаг болж байхыг мэдээд өрөө рүүгээ орохоор хөлөө зөөн алхана. Тэр надад уурлаад, гомдоод ирэхгүй байгаа байх нь. Тэгтэл хаалга онгойж тэр орж ирээд намайг харчхаад чимээгүй л өрөөний зүг алхлаа.

Хэлснээрээ зугаацсан болж таарлаа. Бэкхён намайг битгий өрөөнд хоноорой гэж хэлсэн нь бодогдож буйдангийн зүг явж байтал Бэкхён гарч ирж байгаа харагдав.

Бэкхён: чи хаачих гэж байгаа юм?

Би: буйдан дээр унтах гэсэн юм.

Бэкхён: өрөөндөө орж унт гэчхээд хажуугаар зөрөн гал тогоо руу орчих нь тэр.

Түүнийг уурлуулсандаа харамсаад байх юм. Уг нь Хэжү ийм хүн биш дээ. Сэүнийг янз янз болгочхоод бүр өдөөд л байдаг хүн Бэкхёны ууртай царайг харсан чинь жаахан жийрхээд эхэллээ. Тэгээд Бэкхёноос уучлалт гуйхаар болж хажууд нь очин зогстол тэр над руу хөмсгөө зангидаж харав. Ямар аймаар санагдаад байна аа.

Бэкхён: яав?

Би хоолойгоо засаад: н-нөгөө, Бэкхён аа намайг уучлаарай. Би чамаар тоглож байсан юм. Т-Тэгэхээр байна аа, н-нөгөө гэсээр ээрч муураад хамаг хэлэх гэсэн үгнүүдээ мартчихав.

Хэрэггүй үед чалчаад л байдаг байж одоо болохоор юу ч санаанд орж ирдэггүй шүү. Хэрэгцээгүй ам юм аа. Ёстой нэг яах вэ? Юу гэх ёстой юм бэ ашш!

Бэкхён: би чамайг хардаад уурлаад байсан болохоор сайхан санагдаад надаар тоглоо юу? гээд хачин хараад жуумалзахад нь би толгойгоо хурдан дохиод доошоо харан зогслоо.

Би түүнийг надад татагдаж байна гэж бодсон. Би өөртөө авахыг хүссэн. Минийх болно гэж мөрөөдсөн. Гэхдээ тэр над шиг биш үзэсгэлэнтэй охидыг сонирхдог. Тэнэг, яриа, бодлогогүй охиныг биш модель охинтой хамт байдаг.

Бэкхён миний гарнаас татан хөлөө дэлгээд хөлнийхөө голд оруулан зогсоов. Бэкхён одоог хүртэл жуумалсаар байх агаад тэр над руу тэгэж харах бүрт зүрх минь аймшигтай хурдан цохилж байлаа. Тэгээд Бэкхён над руу ойртож,

Бэкхён: чи тэр хэлсэн үгнүүдэд эргэлзээ юу?

Би: тэр чинь угаасаа эргэлзэхээр үг байсан гэж хэлээд дуусав уу үгүй юу Бэкхён намайг үнсчихэв. Миний нүд үнэхээр томорч, шууд л түүнийг өөрөөсөө түлхлээ.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now