Chapter-20 I Will be with you

2.8K 297 40
                                    

Би: Күн, надад битгий ингэж хандаад бай! Чи намайг Бэкхёнд хайртайг мэднэ шүү дээ.

Күн инээмсэглэсээр: гэхдээ тэр Америк руу яваад давхар үерхэж байгаа гэснийг чинь би сонсчихон. Тийм болохоор чи ч гэсэн хариугаа авч болно. Би чамтай л хамт байвал чиний хоёр дох болсон ч хамаагүй.

Би үүнийг сонсоод шууд л сандалнаасаа бослоо. Тэр үнэхээр хөгийн амьтан байсан байж. Гэтэл би түүнийг өөрийнхөө найз л гэж бодож явлаа.

Би: би чамайг даана гэснээрээ тооцоогоо хийчих болохоор ингээд явлаа. Дараа охинд сэтгэлээ илчлэхдээ ийм тэнэг байх хэрэггүй шүү. Би Бэкхёнд хууртсан байлаа ч хэзээ ч түүнийг хуурахгүй. Ялангуяа чамтай. Бидэнд маргааш гэж байсан ч чи өөрөө үгүй хийчихлээ. Баяртай Күн.

Уг нь Бэкхёнаас өшөө авч болох байсан ч би өөрийнхөө сэтгэлийг дагаад хэзээ ч түүнийг хуурч чадахгүй болохоор Күнээс татгалзлаа. Хариу авах аа? Би үнэнийг мэдээгүй байж түүнээс хариу авах гэж үү? Энэ дэндүү утгагүй бас тэнэг хэрэг. Тэр надтай ярихгүй байгаа учир нь магадгүй утсаа олохгүй байгаа байх. Тэгээд л залгаж чадахгүй байгаа. Тиймээ, тэр тэгсэн байх. Түүнээс биш Бэкхён намайг их ямар их хайрладаг билээ дээ. Та нар битгий миний Бэкхёныг муугаар бодоод бай.

Гэртээ ортол аав ээж хоёр намайг хараад инээмсэглэв. Тэгээд өнөөдөр юу болсон тухай асуусан ч би тэдэнд олигтой хариу хэлээгүй юм. Зүгээр л гутлаа тайлчхаад ядарч байгаагаа хэлсэн ч тэд надтай ярилцахыг хүсч байгаагаа хэллээ.

Аав: Хэжү чи Хэмитэй ойрд ярьсан уу?

Би: арван дөрвөн хоногийн өмнө ярьсан байх аа. Яасан?

Ээж: миний охин ойрд их сулбагар байгаа. Тэгээд чамайг Хэмигээ санаад байгаа юм болов уу гэж бодоод асууж байна. Эсвэл ахыгаа санаад байгаа юм уу?

Би: би тэдэнтэй байнга холбоо барьж байгаа. Би зүгээр болохоор надад битгий санаа зовоорой. Ээж би харин ч таргалаад байгаа штэ. Та анзаарахгүй байна уу? хэмээн аль болох цоглогоор хэлэхээр оролдлоо.

Ээж над руу гунигтай ширтээд: би чамайг мэдэхгүй гэж бодоо юу? Чи гурван килограмм турсан байсан. Чи өглөө бүр жингээ үздэг. Битгий намайг муу ээж болгоод бай л даа, Хэжү. Ээждээ бүхнээ хэл. Би чамайг орон дотроо шөнө бүр уйлж, эм ууж унтаад, унтаж байхдаа хар дараад байгааг чинь мэдэж байгаа гэхэд нь би юу ч хэлж чадсангүй.

Тэд намайг өөрөөсөө ч илүү ихээр анхаарч, анзаардаг шүү дээ.

Аав: найз залуугаасаа салчихсан юм уу?

 Teen Dating | completedحيث تعيش القصص. اكتشف الآن