Chapter-4 Намайг инээлгэж бай

3.6K 373 27
                                    

Сэүн: өөрийгөө бэлд, мангараа! Ах нар ирж явна гэсээр намайг шавдуулан аль эрт хувцсыг минь өмсүүлээд, нүүрийг минь хүртэл будуулчихав.

Би түүний ядаргаатайг гайхан сууж байтал жинхнээсээ ирчихэж гээд Сэүн миний ачааг өөрийнхөө ачаатай хамт өргөж гаргаад би сүүлд нь ээж аавд үнсүүлчихээд гарч ирэв. Манай аав ээж их сонин. Охин нь есөн залуутай хамт аялалд явж байхад сайхан аялаад ирээрэй гэнэ үү? Жаахан гажиг юм шиг санагдлаа. Гэхдээ бас баярламаар л юм тэ? Чи битгий хуц гээд орилж чарлаад явуулахгүй байвал эвгүй юм гэж бодоод баярлаад л байж байна. Энэ сайхан залуучуудтай бүхэл бүтэн долоон хоног байх нь. Ихэнх нь гайгүй айлынх болохоор их даацтай сонголт хийж байна шүү. Малайз руу аялана гэж би яаж мэдэх вэ дээ?

Машинд ортол хэдэн царайлаг ах нар маань намайг хөөрхөн байна гэж магтав. Би үсээ хойш нь илсээр аальгүйтэж байтал Сэүн над руу муухай харлаа. Би түүн рүү хэлээ гаргаж эсэргүйцэж байгаагаа үзүүлсэн юм. Муу гахай!

Жүнмён ахтай хамт Жүхён эгч ирсэн байна. Би түүний хажууд очиж суухад тэр над руу хөөрхнөөр инээлээ. Тэгээд бид явсаар онгоцны буудал дээр ирж онгоцондоо суух гэж яаран гүйв. Онгоц хөдлөх гэж байхад бид амжиж орсон юм. Замд хэдэн машин угсран мөргөлдөөд цаг авч бараг л хоцрох шахлаа.

Миний суудал Бэкхёны хажууд байх нь тэр. Намайг ачаагаа янзлаад ирэхэд л Бэкхён сууж байсан. Би хачин инээсээр хажууд нь суухад тэр дахиад халааснаааа kitkat гаргаж ирэв.

Бэкхён: одоо намайг убба гэж дуудаарай гэхэд нь би инээгээд киткатыг нь аван задлаад талыг нь Бэкхёнд өгөв.

Убба байж байгаад хайр аа болоод хань аа гэхээ мэдье ээ, гайгүй!

Бэкхёны урд сууж байсан бяцхан охин байн байн түүн рүү эргэж хараад хөөрхөн инээгээд байлаа. Тэрийг Бэкхён анзаарч охинтой хамт тоглож эхлэв. Тэгээд тэр охин айлд үрчлэгдээд явж байгаагаа хэлж хажуудаа байсан хөөрхөн эгчийг шинэ ээжийгээ гэж хэлэв. Тэр охин бидэнтэй танилцаад бид хоёрын голд орж ирээд суучихав. Үнэхээр хөөрхөн байсан болохоор би түүнийг сахиусан тэнгэр гэж бодож байна. Түүнийг Еэрин гэнэ.

Еэрин: би их удаан солонгосоор ярихгүй болохоор таныг хараад үнэхээр их баярлалаа гэв.

Үнэхээр түүний ойр хавьд биднээс өөр солонгос хүн байгаагүй юм. Бэкхён бид хоёрын хойно залуус сууж байсан болохоор тэр л дээ.

Бэкхён: чи тэгээд үрчлэгдэхдээ дуртай байна уу?

Еэрин: яг голд нь. Би ээж аавгүй болохоор ээж аавтай болох гэж мөрөөддөг байсан. Гэхдээ хэзээ ч Америк хүмүүс ирээд намайг өргөж авна гэж төсөөлж байгаагүй. Есөн жил амьдрахдаа хэзээ ч ийм зүйл бодож байгаагүй шүү гэсээр хөөрхөн инээлээ.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now