Chapter-32 Бён хүргэн

2.3K 264 32
                                    

Baekhyun's P.O.V

Үндсэн ажил болж амьдралынхаа анхны алхмыг маш амжилттайгаар эхлүүллээ. Хэжүтэй гэрлэх зөвшөөрөл өгсөн болохоор одоо илүү хичээх хэрэгтэй. Хамгийн гол нь байраа томруулах, Хэжүг сайхан орчинд амьдруулах юм шүү дээ.

Гэрээсээ эрт гараад сэлүүхэн замаар салхи татуулан давхилаа. Хэдий үндсэн ажилтан ч гэсэн шинэ хүн учраас бусад ажилчид, дарга нарынхаа итгэлийг олох нь чухал. Бас танил ихтэй байвал хурдан тушаал дэвшиж надад итгэх хүн илүү ихээр олширно шүү дээ.

Компани руу орохдоо хамгаалагч ахтай мэндлээд цахилгаан шатандаа суув. Цүнхэн дотор хурлын бүх материалууд байгаа тул тэднийг ширээн дээр тавьж орхичхоод кофе уумаар санагдах ажээ. Энэ сар маш их зүйл төлөвлөсөн. Анхны цалингаараа ээж аав, Хэжүдээ жижигхэн бэлэг авч өгөөд үлдсэнг нь байрандаа зориулж хадгална. Сар болгон бага ч гэсэн мөнгө хадгалаад байвал мөнгөө ч хямгадаж чадна даа.

Кофе уугаад зогсож байтал эхнээсээ ажилчид орж ирлээ. Би тэдэнтэй мэндлэн гучин минутын дараа хуралтайг нь сануулна.

Дарга миний зүг ирэхэд би түүнтэй мэндлэн кофе уухыг санал болголоо.

Дарга: Бён менежер, их хичээж байна шүү. Манай байгууллага ийм хичээнгүй, нягт нямбай ажилчиддаа их хайртай. Өнөө орой чиний угтах үдэшлэгийг хийдэг юм бил үү гэж бодож байлаа. Чи юу гэж бодож байна? гэх нь тэр.

Уг нь өнөөдөр орой Хэжүгийн гэрт албан ёсоор очиж хоол идэх ёстой юмсан.

Би: өө зүгээр ээ, дарга аа. Тийм юм хийхгүй байсан ч болно.

Дарга: яасан, чухал ажилтай юм уу?

Би: өнөөдөр орой хадмындаа албан ёсоор очиж хооллох гэж байгаа юм хэмээн үнэнээ хэллээ.

Дарга: чи найз охинтой байх нь ээ. Харамсалтай юм. Би чамайг охинтойгоо танилцуулья гэж бодож байсан юмсан. За тэгвэл дараа л больё доо гэчхээд миний мөрөн дээр хэд хэд цохиод цааш эргэлээ.

Хурлын үеэр хүн бүхний тайлагнасан зүйлсийг нэг бүрчлэн бичиж авлаа. Нэг ч юм орхилгүй сурч авсан нь дээр. Сургуульд сурснаас ч илүүг энэ хурлаас ойлгож авлаа шүү дээ.

Хагас өдрийн турш компьютер ширтэн сууж байтал ажилчид өдрийн хоолны цаг гэсээр ганцаараа болон олуулаа гарч байв. Би чимээгүйхэн л ажлаа хийн сууж байхад миний урд суудаг бүсгүй ширээн дээр хөнгөхөн цохилоо.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now