Chapter-37 Бурхан минь!

1.9K 229 39
                                    

Өглөө эрт бид ажилдаа явахаар яарч байв. Нэг л мэдэхэд нэг жил өнгөрсөн байлаа. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч Бэкхён орлогч захирал болж тушаал нэмж, би албан ёсоор эмч болов.

Цаг хугацаа хэзээ ч зогсдоггүй учраас бид хөл нийлүүлэн алхахгүй л бол бүх зүйлс оройтох болно.

Бэкхён зангиагаа атгасаар өрөөнөөс гарч ирж байгааг харан ширээн дээр бэлдсэн өглөөний хоолоо тавилаа. Бэкхён миний хажууд ирэн зогсоод зангиагаа над руу сунгахад би инээмсэглэсээр түүний зангиаг зангидаж өгөхөөр гарнаас нь авав.

Би: өнөөдөр эрт ирэх үү?

Бэкхён: харин нь л дээ. Өдрийн хоолоо нэг найзтайгаа хамт идэж магадгүй л юм. Харин чи?

Би зангиа руу анхаарлаа хандуулсан чигтээ: шөнийн ээлжтэй ч байж магадгүй. Үгүй бол эрт ирэх байх аа гэж хэлчхээд бүрэн зангидаж дууслаа.

Бэкхён хоолны ширээнд сууж би чанасан кофегоо авчран Бэкхёны урд тавихад тэр хөнгөхөн толгой дохин эхлээд кофег үнэртэв. Тэгээд үл ялиг инээмсэглэхэд нь миний сэтгэл ханаж өглөөний цайгаа ууж эхэллээ.

Эзэгтэй болох мөрөөдөл минь биелэж би үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Заримдаа шөнийн ээлжтэй үед Бэкхён өөрийгөө хооллодог ч би удахгүйг хичээдэг. Манай аав ээж хоёр эмч байх хэтэрхий завгүй, эхлээд гэр орноо тохижуул гэж үглэж Бэкхён ч мөн намайг ажил хийж ядраахыг хүсэхгүй байгаа учраас би бодож эхэлсэн юм. Хэрвээ ажлаасаа гарвал дахиад ажилд орж чадах уу гэдэг бол үнэхээр хэцүү асуудал.

Бэкхён эхэлж хооллож дууссан ч намайг хүлээн сууж байлаа. Харин би түүнийг хүлээлгэж байгаагаа ч анзаарахгүйгээр хоолны ширээн дээр бодолд дарагдан суусан байх аж.

Бэкхён: хэтэрхий их хүчлэх хэрэггүй шүү, babe!

Би толгой дээшлүүлтэл тэр элгээ эвхэн хойшоо сандлаа налан суугаад намайг ширтэж байв.

Би: би хүчлээгүй ээ.

Бэкхён: чи хүчлээд байна. Бид зөвхөн чамайг амарч байгаасай гэсэндээ л хэлсэн шүү дээ. Чиний хариуцсан өвчтөн дуудах бүрт чи хэзээ ч хамаагүй очдог. Би эмч учраас гэсэн тайлбар сонсмооргүй байна. Чи эмч бас хүн. Мөн миний найз бүсгүй, эхнэр минь. Би чамайг нойр хоолгүй явж, хүнд санаа зовж байгааг харахыг хүсэхгүй нь. Хэдий жил ч болоогүй гэсэн би чамайг амраамаар байна, Хэжү.

Би: би хүсэж байна шүү дээ. Тэгсэн ч намайг хориглох юм уу?

Бэкхён: би чамайг хамгаалах бүрэн эрхтэй хүн.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now