Chapter-38 Хамт унтмаар байна

2.1K 260 39
                                    

Жунсог ах цаанаас өнгийгөөд: Нам Хэжү! Юугаа хийгээд гөлийчихөв өө? Өвчтөн амьсгалж чадахгүй байгаа юм биш үү? Гуурс суулгаач! хэмээн хашхирлаа.

Би хурдхан түүний хэлснээр гуурс суулгаж, Бэкхён хэвийн амьсгалж эхэллээ. Магадгүй түүний хавирга асуудалтай байгаа байж мэднэ.

Жунсог ах хөл нь хугарсан өвчтөнгөө эмчилчхээд миний хажууд ирэн зогслоо. Тэгээд томографын хариуг хэсэг харж, эцэст нь бид ижил дүгнэлтэнд хүрэв. Бэкхёны хоёр хавирга хугарсан. Гэвч энэ нь мэс засал хийхээр хэмжээний биш байсан учир тайвширсан юм.

Жунсог ах өөрийн биеэр түүний хавиргыг эмчилж, цээжийг нь боож өгөв. Дараа нь түрүүн цэвэрлэж дуусгаагүй нүүрнийх нь шархнуудыг би өөрөө цэвэрлэхээр болон нямбай гэгч нь хийлээ. Зарим нэг шарх нь заавал оёдол тавих шаардлага гарсан ч би өөрийгөө зоригжуулсаар Бэкхёны нүүрний шархуудын оёж дуусгасан билээ.

Өнөөдөр хэтэрхий хүнд өдөр байна. Би хэзээ ч түүнийг эмнэлэг ийм байдалтай ирнэ гэж төсөөлж байгаагүй учраас надад их хүнд туссан нь энэ байв.

Бэкхёны эмчилгээ дуусан өрөө рүү шилжүүлэв. Зарим нэг сувилагчид Бэкхёныг миний найз залуу гэдгийг мэдчихсэн байсан учраас мэдээлэл бөглөхийг хүсэж, би түүний ар гэрийн хүний хувиар мэдээлэл өгсөн юм.

Тэгээд Бэкхён болон хамт ирсэн залуугийн өрөө рүү явж байтал өнөөх эмэгтэй хана налан зогсож байх нь тэр. Тэр яагаад яваагүй байдаг билээ?

Би: уучлаарай?

Тэр эмэгтэй эргэж харан надад бөхийхөд би хариу толгой дохилоо.

Би: яагаад одоо хүртэл яваагүй байгаа юм бэ? Тэд одоо зүгээр ээ.

Бүсгүй: би ухаан орсных нь дараа уулзах гэсэн юм. Баярлалаа гэж хэлмээр байна л даа. Та найз бүсгүй нь гэсэн. Намайг үнэхээр уучлаарай. Тэд махны газарт намайг мөнгө хүүлэгчид дээрэлхэж байхад намайг өгч явуулахгүй гэж зодолдсон юм.

Тэр яагаад өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулдаг юм бэ? Байнга бусдын төлөө өөрийгөө ч тоохгүй нударгаа ашиглаж байх юм.

Би: аан, тийм зүйл болсон байх нь ээ. Найз залуу маань тийм зүйлийг тэсдэггүй юм. Гэхдээ тэр мөнгө хүүлэгчид хаана байгаа юм бэ?

Бүсгүй доош харан: их хүнд гэмтээгүй ч том биетэй хүмүүс болохоор тэд цуцалгүй зодолдож, мөнгө хүүлэгчид найз залууг чинь толгой руу нь цохьчихсон. Тэр хэсэг манарсан ч том биетэй мөнгө хүүлэгчийг хүчтэй зодож, дараа нь тэд зугтаачихсан юм.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now