Chapter-12 One and only

3.2K 317 33
                                    

Өнөөдөр үнэхээр унтаж чадахгүй нь. Ах өглөө эрт ниснэ. Харин миний төрсөн өдөр гурван хоногийн дараа болох гэж байгаа учраас ах надаас одоо болтол уучлалт гуйсаар байгаа. Тэр надад баахан юм захиж, хэлснээрээ хүнтэй суувал ална гэсэн. Бэкхёнтой суухгүй бол өөр надад суух хүн угаасаа байхгүй. Бэкхёнтой гэрлээд сүүлд нь ахын гарын шүүс болчихгүй л бол яахав гэрлэж болох л юм тэ?

Орондоо хөрвөөгөөд нэг хэвтэж, хэсэг хана гөлөрч суугаад өөрийгөө тэнэг хүн шиг л төсөөлж байлаа. Аав ээж хоёр хоёулаа өглөө эрт явна гээд түрүүхэн унтчихсан. Харин би үнэхээр унтаж чадахгүй юм шиг байна өө. Муу ахыгаа явуулна гэхээр л гол харлаад хөлнөөс нь зуураад үлдээчихмээр байх юм. Эсвэл цуг явчихдаг ч юм уу?

Хаалга онгойж ах дэрээ барьсаар зогсож байлаа. Тэгэхэд нь би гараа алдлахад ах хүрч ирээд намайг тэвэрч, ганц л эргээд өөрийнхөө гарыг дэрлүүлчихсэн хэвтэж байлаа.

Жүхёг: чамайг унтаж чадахгүй байгаа гэж мэдсэн юм аа. Ах нь ч гэсэн унтаж чаддаггүй. Дүүгээ хэтэрхий их санах бололтой гээд миний үсийг илэхэд би цээжинд наалдаж нэг л мэдэхэд уйлчихав.

Би: би таныг явуулмааргүй байна гээд хэсэг ээрч бүр сүүлдээ амьсгалж чадахгүй болж байгаагаа мэдээд тайвшрах гэж хичээнэ.

Ах намайг жаахан байхад унтуулдаг байсан шигээ нурууг минь зөөлөн илж бүүвэйн дуугаа аялаж байх ажээ. Нусаа татсаар нулимсаа гараараа шувтраад ахынхаа үнэрийг уушгиндаа тултал үнэртэхэд үнэхээр таатай санагдана.

Жүхёг: ах нь амралтаараа ирж байна аа, за юу. Бас захих юм байна. Чи ахынхаа сайн найзтай үерхээд гэрлэнэ шүү, ойлгов уу? Жисү гэдэг юм. Чи түүнийг мэдэхгүй ч Жисү чамайг сайн мэднэ. Би Жисүд манай дүүтэй заавал гэрлээрэй гээд хэлчихсэн. Чи гэрлэнэ шүү, за?

Би инээж: та ямар зоргоороо юм ярьдаг юм бэ? Гэрлэхгүй бол яах юм айн?

Жүхёг: гэрлэхгүй байсан ч болно л доо. Гэхдээ гэрлэчихвэл уг нь сайн л байна. Дажгүй залуу болохоор чамтай тохирох болов уу л гэж бодсон юм. Зайлуул, одоо бараг өгөршсөн мод болж байгаа байх оо. Миний мэдэхээр сүүлийн нэг жилд болзоонд яваагүй юмсан хэмээн ихэд харамсаж байгаа аятай хэлээд санаа алдав.

Би: та ч гэсэн адилхан биз дээ?

Жүхёг нүдээ томруулан: хөөе тэгэж яривал би болзоод үерхээд бүр цаадахыг нь хийчхээд хаягдсан юм шүү!

Бурхан минь гэж, яагаад надад ухаан заяагаад ахад ухааны у-г нь ч заяагаагүй гэж бодохоор бүр баярлаад байх юм. Би ухаан дээр дугаарлаж байхад ах дугаарлаж байгаад залхаад оочергүй байсан царайлаг төрх, өндөр нуруу энэ тэр гээд гаднах байдлыг очоод авчихаж л дээ хөөрхий. Ийм тэнэг, хөлдүү, умс кита ахтай даа, зайлуул. Даанч сэтгэл нь цагаахан юм даа. Хаягдсанаа юунд ч торохгүй хэлж байхыг бодоход гайгүй л байсан бололтой.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now